Kadr.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Kadr.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Нийгэм

“Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Админ сэтгүүлч Админ
2026-04-01
0
ads

Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Б.Түвшин нар оролцсон бөгөөд арга хэмжээг нээн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлэв. Тэрбээр, бизнесийн орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь өнөөдрийн нэн тэргүүний зорилт болохыг тодотгосон юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэлгэрэнгүй танилцуулж, энэхүү шинэчлэлийн гол цөм болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг онцлов. Тэрбээр, танхимын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргахаар төлөвлөж буйгаа тайлбарласан. Ингэснээр одоогийн Үндэсний болон аймаг, нийслэлийн танхим гэсэн бүтэц дээр эдийн засгийн салбар бүрээр төрөлжсөн “Салбарын танхим” болон гадаад улсад ажиллах төлөөлөгчийн газруудыг нэмж байгуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Салбарын танхимыг тухайн чиглэлийн 50-аас доошгүй аж ахуйн нэгж нэгдэн байгуулах бөгөөд энэ нь салбар бүрийн өвөрмөц асуудлыг төр засагтай мэргэжлийн түвшинд хэлэлцэх бодит “гүүр” болно гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн Танхимын удирдлагыг улс төрөөс ангид, бизнесийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх шалгуурыг оруулснаас гадна төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлдэг зарим үйлчилгээг Танхимд гэрээний үндсэн дээр шилжүүлж, хүнд суртлыг халах боломж нээгдэж буйг дурдаад, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар тусгай зөвшөөрлийн тоог 250-аас 205 болгон цөөлж, бүх үйл явцыг бүрэн цахимжуулахаар төлөвлөснөө дуулгав. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөөр хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, эд хөрөнгө битүүмжлэх асуудлыг зөвхөн шүүхээр хэлэлцдэг болгож, өмчийн эрхийн хамгаалалтыг эрс чангатгаж байгааг онцолсон юм.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Татварын багц хуулийн төсөл болон Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтийг бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр, татвар төлөгчдөд ирэх ачааллыг бодитойгоор бууруулж, бизнесийн орчинд шинэ эрч хүч авчирна гэдгийг тодотгов. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж, зах зээл дэх мөнгөний эргэлтийг сайжруулна гэлээ. Харин уул уурхайн бус салбар аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгон бууруулах нь үндэсний үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн асар том боломж олгож, бизнесийн цар хүрээгээ тэлэх, шинэ ажлын байр бий болгох хамгийн том дэмжлэг болохыг тайлбарлалаа.

Уулзалтын хэлэлцүүлгийн хэсэгт бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөгийн эрх зүйн орчинд тулгарч буй бодит хүндрэл бэрхшээлүүдийг нээлттэй илэрхийлж, хуулийн шинэчлэлүүд нь амьдрал дээр хэрхэн хэрэгжих механизмыг нарийвчлах шаардлагатай байгааг санууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Share220Tweet138

Холбоотой мэдээ.

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Нийгэм

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

2026-04-07
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХААГДСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ
Нийгэм

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХААГДСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ

2026-04-06
Чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд  мордлоо
Бусад

Чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд мордлоо

2026-04-06
Индонез насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно
Бусад

Индонез насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно

2026-04-06
ЭЗБХ: Хэлэлцээрүүдийг дэмжиж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарх Монголбанкны мэдээллийг сонслоо
Улс төр

ЭЗБХ: Хэлэлцээрүүдийг дэмжиж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарх Монголбанкны мэдээллийг сонслоо

2026-04-01
Ш.ЁЛ: НООЛУУРЫГ СТАНДАРТЫН ДАГУУ БЭЛТГЭЖ ЧАНАРЫГ САЙЖРУУЛСНААР ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ҮНИЙГ ӨСГӨЖ, МАЛЧДЫН ОРЛОГО НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ
Бусад

Ш.ЁЛ: НООЛУУРЫГ СТАНДАРТЫН ДАГУУ БЭЛТГЭЖ ЧАНАРЫГ САЙЖРУУЛСНААР ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ҮНИЙГ ӨСГӨЖ, МАЛЧДЫН ОРЛОГО НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ

2026-03-31

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Нийгэм

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

7 сар ago
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХААГДСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ
Нийгэм

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХААГДСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ

7 сар ago
“BTS”-ийн “V” хормын дотор 10 сая дагагчтай боллоо
Дэлхий

“BTS”-ийн “V” хормын дотор 10 сая дагагчтай боллоо

7 сар ago
Чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд  мордлоо
Бусад

Чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд мордлоо

7 сар ago
Индонез насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно
Бусад

Индонез насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно

7 сар ago
Kadr.mn

©2025 Kadr.mn

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Kadr.mn