“BTS” хамтлагийн гишүүн “V” солонгос уран бүтээлчдийн дундаас хамгийн богино хугацаанд хамгийн олон “ТикТок” дагагчтай болж, дээд амжилт тогтоолоо. Тэрээр гуравдугаар сарын 13-ны өдөр “ТикТок” хаягаа нээсэн бөгөөд эхний өдөртөө л дагагчийнх нь тоо нэг сая давсан бол дөрөвдүгээр сарын 1 гэхэд 10 сая дагагчтай болжээ.
Тэрээр гуравдугаар сарын 24-ний өдөр “ТикТок”-т анхны бичлэгээ оруулсан байдаг. “V” болон “J-Hope”, “Jungkook” нар “Bunny Girl Hoodtrap” бүжиж буй бичлэг цаг хүрэхгүй хугацаанд нэг сая үзэлт авчээ.












