АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимер Путинтэй утсаар ярихдаа Украины дайныг төгсгөх энхийн яриа хэлэлцээр байгуулахаар тохиролцсноо зарлажээ.
Уг яриа үр дүнтэй болсон талаар Трамп өөрийн сошиал хаягтаа хуваалцсан байна. Тэрээр “Бид өөр өөрийн улс орны талаар болон ирээдүйд хамтран ажиллах ашиг тусын талаар ярилцлаа. Гэхдээ бид эхлээд Орос/Украин хоорондын дайнд олон сая хүний амь үрэгдэж буйг зогсоохоор тохиролцлоо” хэмээн бичжээ.
Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьснаа мэдээллэсэн байна. Гэвч энхийн яриа хэлэлцээрт украиныг оролцуулах эсэх талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.
Сүүлд Трамп сэтгүүлчтэй уулзахдаа ОХУ- руу айлчлал хийнхээр тохиролцсон. Гэхдээ эхлээд Путинтэй Саудын Арабд уулзах болсон талаар хэлжээ.












