Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид, сонгомол бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын хамт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо.
Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн нь дөрөвдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо болно. Азийн шилдэг бөхчүүд хуран чуулж, ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөх өндөр ач холбогдолтой тэмцээн юм.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо












