9-н жилийн өмнө супер од Ким Кардашян парист загварын шоуг үзэхээр очоод байрлаж байсан тансаг зэрэглэлийн буудалдаа гадны халдлаганд өртөж, үнэт эдлэлүүдээ алдаж байв. Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын сүүлээр болохоор болжээ.
Эргэн сануулахад, дээрэмчид түүний 11-н сая доллар буюу 38-н тэрбумын үнэт эдлэлүүдийг дээрэмдсэн бөгөөд түүн дотор Ким кардашяны экс нөхөр Канье Уэст бэлэглэсэн алмаазан бөгж байсан аж. Уг бөгж 4-н сая долларын үнэтэй гэдэг.

Дээрэмчдийн нэг өдгөө 71-н настай Юнис Аббас хэргийн газраас унадаг дугуйгаар зугтаж явахдаа 30.000 еврогийн үнэтэй алмаазан загалмайг гудманд гээсэнг олсон байдаг. Тэрээр уг хэргийн дараа “Ким кардашянг хулгайлсан нь” нэртэй ном бичиж байв.
Уг дээрэмд нийт 12 хүн оролцсон бөгөөд нэг нь нас барж, нэг нь нас дээр гарсан өвчний улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тул бусад 10 хүн шүүгдэхээр болжээ.












