АНУ-ын 46-дахь Ерөнхийлөгч Жо Байден түрүү булчирхайн хорт хавдраар өвдсөн гэх мэдээлэл олон нийтэд тараад багагүй хугацаа өнгөрсөн байна. Уг мэдээлэл тарснаас хойш экс ерөнхийлөгч анх удаа олны өмнө гарч ирэв.
Тэрээр энэ сарын 23-нд ач хүү Роберт Хантер Байдены төгсөлтийн баяр дээр очсон зургийг түүний эхнэр Жилл Байден өөрийн инстаграмм хаягтаа оруулсан юм.
Өдгөө 73-н настай Жилл Байден ач хүүдээ хандан: “Бахархалтай Нана, Поп! Хантерт баяр хүргэе, бид чамаар бахархаж байна” гэж бичжээ. Сонирхуулахад тэдний ач Роберт Хантер Байден Коннектикут дахь Солсбери сургуулийг төгсөж байгаа билээ.












