Kadr.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Kadr.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Нүүр хуудас Улс төр

Ш.Алтантуяа агсны гэр бүлд Малайзын Засгийн газар $1.1 саяыг нөхөн төлөх шүүхийн шийдвэр гарлаа

Админ сэтгүүлч Админ
2025-02-13
0
ads

Захиалгат аллагын хохирогч болсон Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газар хэрэв давж заалдах хүсэлт нь амжилтгүй болбол нэн яаралтай төлж барагдуулах ёстой гэсэн дүгнэлтийг тус улсын шүүхээс гаргажээ.Лхагва гарагт Малайзын Холбооны шүүхийн шүүгч Сумати Муругиа 4.7 сая ринггит буюу 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд байршуулахыг Малайзын Засгийн газарт үүрэг болгосон байна. Ингэхдээ Засгийн газрын гаргасан давж заалдах гомдлыг тавдугаар сарын 19-нд хэлэлцээд хэрэв хүлээн авахгүй бол дээрх шийдвэр хэрэгжих аж. Түүнчлэн Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багиндаг мөн адил 4.7 сая ринггит төлөх ёстой гэж үзжээ.

2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт тус улсын Засгийн газар, Абдул Разак Багинда болон тусгай албаны хоёр цагдаад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт 2022 онд гарч байсан юм. Түүнээс хойш хэрэгт холбогдсон талууд хохирлыг төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр хохирогчийн гэр бүл дахин шүүхэд хандсан аж. 2022 оны шийдвэрт Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдах гомдол гаргаад буй. Гэрчийн мэдүүлэгт дурдсанаар Ш.Алтантуяа нь Абдул Разактай харилцаатай байсан бөгөөд 2002 онд Малайз улсын Засгийн газар Францын Төрийн өмчит компаниас шумбагч хөлөг худалдан авах хэлэлцээнд орчуулагчаар ажилласан байдаг. Тухайн үед Нажиб Разак Батлан хамгаалахын сайд байсан бол Абдул Разак наймаанд зуучлагчаар оролцсон байна. Тэрхүү наймаа авлигын шинжтэй байсан эсэхийг тогтоох Малайз, Францын хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа аж.

2006 оны аравдугаар сард Ш.Алтантуяаг Куала Лумпурын ойролцоох ойд буудан хөнөөж, цогцсыг нь устгахын тулд тэсрэх бөмбөг ашигласныг цагдаа нар тогтоож байв. Аллагыг үйлдсэн цагдаагийн алба хаагч Азила Хадри, Сирул Азхар нарт Малайзын шүүхээс цаазын ял оноосон. 

2019 онд Азила Хадри мэдүүлэг өгөхдөө аллагын захиалагч нь Ерөнхий сайд Нажиб Разак байсныг мэдэгдэж байв. Харин Сирул Азхар нь Австрали руу зугтсан бөгөөд Австрали улсын Засгийн газар түүнийг Малайз руу буцаавал цаазлуулах магадлалтай гэж үзэн шилжүүлж өгөхөөс татгалзжээ.

Share220Tweet138

Холбоотой мэдээ.

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Нийгэм

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

2026-04-07
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХААГДСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ
Нийгэм

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХААГДСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ

2026-04-06
Индонез насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно
Бусад

Индонез насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно

2026-04-06
“Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Нийгэм

“Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

2026-04-01
ЭЗБХ: Хэлэлцээрүүдийг дэмжиж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарх Монголбанкны мэдээллийг сонслоо
Улс төр

ЭЗБХ: Хэлэлцээрүүдийг дэмжиж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарх Монголбанкны мэдээллийг сонслоо

2026-04-01
Шатарчин даргын дараагийн нүүдэл
Бусад

Шатарчин даргын дараагийн нүүдэл

2026-03-27

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Нийгэм

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

7 сар ago
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХААГДСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ
Нийгэм

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХААГДСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ

7 сар ago
“BTS”-ийн “V” хормын дотор 10 сая дагагчтай боллоо
Дэлхий

“BTS”-ийн “V” хормын дотор 10 сая дагагчтай боллоо

7 сар ago
Чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд  мордлоо
Бусад

Чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд мордлоо

7 сар ago
Индонез насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно
Бусад

Индонез насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно

7 сар ago
Kadr.mn

©2025 Kadr.mn

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Kadr.mn